23 дугаар зүйл. Төсвийн төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Төсвийн төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.Төсвийн төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн төсөл дараах шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавина: /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.1.төсвийн төсөл нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх;

23.1.2.Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх;

23.1.3.улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн эсэх.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан асуудлаарх Төсвийн тухай хуулийн 8.4.7-д заасан аудитын дүгнэлт, мөн хуулийн 8.4.8-д заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн даруйд гишүүдэд хүргүүлнэ.

23.3.Энэ хуулийн 23.2-т заасан дүгнэлтийг харгалзан шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурал хоёр дахь хэлэлцүүлгээс төсвийн төслийг Үндсэн хууль, холбогдох хуульд нийцүүлэх чиглэл өгч зөвхөн нэг удаа Засгийн газарт буцаана. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.4.Засгийн газар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацаанд төсвийн төслийг хуульд нийцүүлэн дахин боловсруулж, Улсын Их Хуралд ирүүлнэ.

23.5.Улсын Их Хурал төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.