24 дугаар зүйл. Гурав дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.1.Гурав дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн төсөлд тусгуулахаар гаргасан санал энэ хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд тавих хяналтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.2.Гурав дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн төсөлд тусгуулахаар гаргасан санал энэ хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэхэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн шатанд уг дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.3.Гурав дахь хэлэлцүүлгийн үе шатанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Төсвийн байнгын хороог шаардлагатай тооцоо, мэдээллээр хангаж ажиллана. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./