26 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголын төрөл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголын төрөл

26.1.Улсын Их Хурлын хяналтын сонсгол дараах төрөлтэй байна:

26.1.1.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол;

26.1.2.төсвийн хяналтын сонсгол;

26.1.3.ерөнхий хяналтын сонсгол;

26.1.4.нэр дэвшигчийн сонсгол.

26.2.Улсын Их Хурлын хяналтын сонсголыг энэ хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу холбогдох Байнгын, дэд хороо зохион байгуулна.

26.3.Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.

26.4.Холбогдох Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналтын сонсголын тайлан, хяналтын сонсгол явуулсан талаарх санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд оруулж болно.

26.5.Энэ хуулийн 26.4-т заасан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.

26.6.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 26.5-д заасан нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн төсөл боловсруулж санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.