28 дугаар зүйл. Төсвийн хяналтын сонсгол

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Төсвийн хяналтын сонсгол

28.1.Улсын Их Хурал төсвийн болон холбогдох хууль тогтоомжийн биелэлт, тухайн жилийн төлөвлөгөө, төсвийн болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, төсвийн гүйцэтгэлээр төсвийн хяналтын сонсгол явуулж болно.

28.2.Төсвийн хяналтын сонсголыг Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг санаачилна. Хэрэв Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн төсвийн хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан бол төсвийн хяналтын сонсгол явуулна.

28.3.Төсвийн хяналтын сонсгол явуулахдаа тухайн асуудлаарх аудитын тайлан, дүгнэлтийг сонсоно.

28.4.Төсвийн хяналтын сонсгол явуулах санал гаргах, зохион байгуулахтай холбогдсон харилцаанд энэ хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.