29 дугаар зүйл. Ерөнхий хяналтын сонсгол

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Ерөнхий хяналтын сонсгол

29.1.Улсын Их Хурал хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.

29.2.Улсын Их Хурал дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу заавал явуулна:

29.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;

29.2.2.Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан;

29.2.3.Байнгын, дэд хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан;

29.2.4.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан;

29.2.5.хуульд тусгайлан сонсгол явуулахаар заасан.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.