34 дугаар зүйл. Хянан шалгах түр хорооны бүрэн эрх
34.1.Түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
34.1.1.нотлох баримтыг дараах аргаар цуглуулна:
34.1.1.а.нотлох баримтыг нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх;
34.1.1.б.төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулж авах;
34.1.1.в.нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлт гаргах;
34.1.1.г.нотлох баримт гаргаж өгөхийг хүн, хуулийн этгээдээс шаардах;
34.1.1.д.гэрчээр дуудах, гэрчээс мэдүүлэг авах, асуулт тавих;
34.1.1.е.шинжээч томилох, тайлбар, мэдүүлэг авах;
34.1.1.ё.нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэмдэглэл үйлдэх.
34.1.2.хянан шалгагч томилох;
34.1.3.баримт бичигт дүн шинжилгээ хийх;
34.1.4.тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах;
34.1.5.энэ хуульд заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох саналаа хүргүүлэх;
34.1.6.хуульд заасан бусад.
34.2.Түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын албыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга тухай бүр байгуулна.