40 дугаар зүйл. Шинжээч томилох

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Шинжээч томилох

40.1.Түр хороо тусгай шалгалтын явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар дүгнэлт гаргуулахаар уг асуудлаар мэргэшсэн, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй хувь хүн болон төрийн албан хаагчийг шинжээчээр томилох бөгөөд дүгнэлт гаргах хугацааг тухайн шинжээчтэй тохиролцон тогтоож, ажлын даалгаврыг батална.

40.2.Шинжээч тогтоосон хугацааны дотор тухайн асуудлыг тал бүрээс нь бүрэн, бодитой, хараат бусаар шинжилж, үнэн зөв дүгнэлтийг бичгээр гаргах бөгөөд түр хороо хүсэлт тавибал сонсголд биечлэн оролцож амаар мэдүүлэг өгнө.

40.3.Шинжээч энэ хуулийн 38.8-д заасан үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзаж болно.

40.4.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол шинжээчийг дуудан ирүүлэх болон холбогдох бусад харилцаанд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

40.5.Шинжээч түр хорооны өмнө ажлаа хариуцах бөгөөд олон нийтэд зориулсан мэдээлэл хийхгүй. Шинжээчид энэ хуулийн 39.8, 39.9, 39.10 дахь заалт нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.