41 дугаар зүйл. Бичмэл нотлох баримт
41.1.Түр хороо тусгай шалгалт явуулахад ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ. Бичмэл нотлох баримт нь цахим хэлбэртэй байж болно.
41.2.Бичмэл нотлох баримтыг түр хороонд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Түр хороо шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй.
41.3.Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.
41.4.Өмнө нь хуульд заасны дагуу цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.
41.5.Түр хорооноос тайлан гаргасны дараа бичмэл баримтын эх хувийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг тусгай шалгалтын материалд үлдээнэ.