42 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримт гаргаж өгөх
42.1.Засгийн газар, яам, агентлаг, төрийн бусад байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар нь түр хорооноос эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хүсэлтийн дагуу түүний тогтоосон хугацааны дотор нотлох баримтыг бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэгтэй.
42.2.Энэ хуулийн 42.1-д заасны дагуу ирүүлсэн нотлох баримт шаардлага хангаагүй гэж үзвэл түр хороо шаардлагад нийцүүлэн ирүүлэх хугацаатай үүрэг өгөх бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтан тухайн албан бичигт заасан хугацааны дотор нэмэлт нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй.