43 дугаар зүйл. Хүн, хуулийн этгээдээс нотлох баримт гаргаж өгөх
43.1.Хуульд өөрөөр заагаагүй бол түр хороо тусгай шалгалтад ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөхийг хүн, хуулийн этгээдээс шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд түр хорооны тогтоосон хугацаанд, хуульд заасан хүрээнд тус шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
43.2.Түр хороо, түүний гишүүн, хянан шалгагч, шинжээч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад байгууллага, хувь хүний нууцтай танилцсан бол тухайн байгууллага, хувь хүний зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд уг нууцыг задруулж болохгүй.
Гуравдугаар дэд бүлэг
Хяналт шалгалтын түр хорооны сонсгол