44 дугаар зүйл. Нотлох баримтыг сонсох

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Нотлох баримтыг сонсох

44.1.Нотлох баримтыг энэ дэд бүлэгт заасны дагуу сонсголоор шинжлэн судална.

44.2.Түр хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголыг хүчинтэйд тооцно.

44.3.Нотлох баримтыг сонсгох ажиллагаанд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хяналтын сонсгол зохион байгуулах журмыг баримтална.

44.4.Сонсголыг доор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна:

44.4.1.төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудал;

44.4.2.гэрч, эсхүл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой бөгөөд олон нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхлыг хохироох үйл баримт;

44.4.3.олон нийтэд мэдээлбэл Монгол Улсын язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах асуудал.

44.5.Энэ хуулийн 44.4-т заасан үндэслэлээр түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд үндэслэлээ нийтэд танилцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.