45 дугаар зүйл. Сонсголыг товлон зарлах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Сонсголыг товлон зарлах

45.1.Түр хороо сонсголын товыг нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /цаашид "сонсгол" гэх/ болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

45.2.Нээлттэй сонсголд хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг тэнцвэртэй оролцуулах бөгөөд танхимын багтаамжид тохируулан иргэд, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.

45.3.Энэ хуулийн 45.2-т заасан оролцогчид сонсголын явцад дуу, эсхүл дүрсний бичлэг хийх, зураг авахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.