46 дугаар зүйл. Сонсголыг нээх
46.1.Түр хорооны дарга, эсхүл түүний томилсон түр хорооны гишүүн сонсголыг даргалах бөгөөд сонсголыг нээж, сонсох асуудлын сэдэв, дараалал, дэгийг танилцуулна.
46.2.Сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг илтгэн танилцуулна.
46.3.Сонсгол даргалагч түр хорооны бүрэлдэхүүн, гэрч, шинжээч, хянан шалгагч, орчуулагч, хэлмэрч, ажиглагч болон бусад оролцогчийг танилцуулна.