47 дугаар зүйл. Сонсголд оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, дэг сахиулах
47.1.Сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх, үүргийг нь танилцуулна.
47.2.Сонсголын танхимд орсон оролцогч парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
47.3.Сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчид сануулах, танхимаас гаргана.