48 дугаар зүйл. Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал

48.1.Сонсголыг үр дүнтэй явуулах, ялгаатай байр суурийг шударгаар илэрхийлэх боломж олгох, түр хорооны бүрэлдэхүүн дэх нам, эвслийн төлөөлөлд асуулт тавих эрхийг нь тэнцвэртэй эдлүүлэх үүднээс гэрч, шинжээч, хянан шалгагчаас мэдүүлэг, тайлбар авах, хянан шалгагчийн тайлан болон шинжээчийн дүгнэлтийг сонсгох, бичмэл болон бусад нотлох баримтыг уншиж сонсгох, шинжлэн судлах дарааллыг тогтооно.

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан дарааллыг түр хороо хуралдаанаараа шийдвэрлэнэ.

48.3.Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон түр хорооны гишүүд асуулт асууж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.