5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан

5.1.Улсын Их Хурал хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /цаашид "мэдээллийн нэгдсэн сан" гэх/-тай байна.

5.2.Мэдээллийн нэгдсэн сан нь Улсын Их Хурлаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой бүрдүүлсэн, бусад байгууллагаас гаргуулан авсан баримт бичиг, мэдээлэл, тайлан, илтгэл болон холбогдох бусад мэдээллээс бүрдэнэ.

5.3.Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эрхлэн хөтөлнө.

5.4.Мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх энэ хуулийн 5.2-т заасан мэдээллийн төрөл, гаргуулан авах хэлбэр, хугацаа, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмыг Улсын Их Хурлын дарга батална.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АРГА ХЭРЭГСЭЛ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.