6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын арга хэрэгсэл
6.1.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ дараах арга хэрэгслээр хэрэгжүүлнэ:
6.1.1.асуулт тавих;
6.1.2.асуулга тавих;
6.1.3.хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх;
6.1.4.мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх;
6.1.5.төсвийн хяналт;
6.1.6.хяналтын сонсгол хийх;
6.1.7.хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулах.