8 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын төлөвлөлт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын төлөвлөлт

8.1.Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байна.

8.2.Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар /цаашид "цаглавар" гэх/-т тусган хэрэгжүүлнэ.

8.3.Байнгын, дэд хороо дараагийн ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /цаашид "Төрийн байгуулалтын байнгын хороо" гэх/-нд хүргүүлнэ.

8.4.Нам, эвслийн бүлэг цаглаварт тусгуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж болно.

8.5.Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 8.3, 8.4-т заасны дагуу саналаа ирүүлээгүй бол цаглаварт тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

8.6.Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлнэ.

8.7.Цаглаварт хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, энэ хуулийн 14.1.2, 14.1.3-т зааснаас бусад тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, төсөв, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах болон хяналт шалгалтын бусад асуудлыг тусгана.

8.8.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг дараах тохиолдолд явуулна:

8.8.1.энэ хуулийн 8.7-д заасан цаглаварт тусгагдаагүй асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай гишүүний саналыг энэ хуулийн 9.2-т заасны дагуу Байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн;

8.8.2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.2-т заасан хяналт шалгалт явуулах саналыг Байнгын хороо хэлэлцэж дэмжсэн.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.