22 дугаар зүйл. Хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийг дэмжих
22.1.Засгийн газар хувийн хэвшлийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, судалгаа хөгжүүлэлтийн ажил, технологи дамжуулалт, ашиглалтыг дэмжих зорилгоор хүний нөөцийн хөгжүүлэлт, хамтарсан санхүүжилт зэрэг бодлогын дэмжлэгийг хэрэгжүүлнэ.
22.2.Засгийн газар хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх бөгөөд уг асуудлыг татварын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
22.3.Аж ахуйн нэгж, байгууллага тухайн жилд шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажилд оруулсан хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана.