23 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг дэмжих
23.1.Засгийн газар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлд санхүүжилтийн дэмжлэг олгоно.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан судалгааны үндсэн чиглэлээр санхүүжилтийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар батална.
23.3.Засгийн газар энэ хуулийн 23.1-д заасан дэмжлэгт шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгана.