25 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэх

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэх

25.1.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, шинжлэх ухааны үр дүнг сурталчлах, нийгмийн хөгжилд ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогод тусган хэрэгжүүлнэ.

25.2.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн соёлыг дараах хэлбэрээр түгээн дэлгэрүүлж, сурталчилна:

25.2.1.шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв, шинжлэх ухааны музей байгуулах;

25.2.2.шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой төсөл хэрэгжүүлэх;

25.2.3.бүс, орон нутгийн иргэд, хүүхэд залууст зориулсан шинжлэх ухаан, технологийг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулах;

25.2.4.шинжлэх ухаан, технологийн соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагыг дэмжих;

25.2.5.шинжлэх ухаан, технологийн салбарт онцгой амжилт гаргасан эрдэмтэн, судлаач, инженерийг алдаршуулах замаар иргэд, олон нийтэд шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэх, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, ТҮҮНИЙ НИЙГМИЙН БАТАЛГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.