26 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх

26.1.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээлч, олон талт ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

26.1.1.шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийн урт, дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн хэтийн төлөвийг тодорхойлох;

26.1.2.шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг сургах, тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр нэгдсэн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх;

26.1.3.шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургахад дэмжлэг үзүүлэх;

26.1.4.шинжлэх ухаан, технологийн боловсролыг хөгжүүлэх, чанарыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

26.1.5.шинжлэх ухаан, технологийн салбарын өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн шинжлэх ухаан, дээд боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэх.

26.2.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжлэх ухаан, технологийн салбарын хүний ​​нөөцийн нээлттэй мэдээллийн санг бий болгож, нөөцийг ашиглах, солилцох боломжийг бүрдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.