27 дугаар зүйл. Шинжлэх ухааны авьяастныг дэмжих, хөгжүүлэх
27.1.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжлэх ухааны авьяастай хүүхдийг эрт илрүүлэх, авьяасыг системтэйгээр хөгжүүлэх, төлөвшүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлнэ.
27.2.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн салбарын авьяас, ур чадвартай судлаачийг нээн илрүүлэх, мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөрт хамруулах, олон улсын судалгаанд оролцох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
27.3.Засгийн газар гадаад улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа авьяас, ур чадвартай, мэргэшсэн эрдэмтэн, судлаачийг эх орондоо ирж ажиллах нөхцөлөөр хангах замаар тэдний оюуны чадамж, нөөцийг салбарын хөгжилд зориулах, шинжлэх ухааны залуу үеийг бэлтгэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
27.4.Гадаад улс, олон улсын байгууллагаас Монгол Улсад олгосон зээл, тусламжийн нэгээс доошгүй хувийг шинжлэх ухааны авьяастныг дэмжин, хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.