29 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц

29.1.Засгийн газар шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажилд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, тасралтгүй нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

29.2.Засгийн газар энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүжүүлэх бөгөөд хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад хяналт тавина.

29.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 7.1-д заасан бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүжүүлэн хөрөнгө оруулалтын нөөцийг үр ашигтай зарцуулахад хяналт тавина.

29.4.Засгийн газар судалгаа хөгжүүлэлтийн ажлыг тогтвортой, үр ашигтай гүйцэтгэхэд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг байгуулах, өргөтгөх, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

29.5.Засгийн газар шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хамтад нь харилцан уялдаатай, үр ашигтай явуулах, инновац, гарааны бизнесийг хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны парк, шинжлэх ухаан, технологийн цогцолборыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

29.6.Засгийн газар энэ хуулийн 29.5-д заасан парк, цогцолборын үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь санхүүжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.