30 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр
30.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
30.1.1.улсын төсөв;
30.1.2.орон нутгийн төсөв;
30.1.3.гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө;
30.1.4.гадаад улсын болон Монгол Улсын иргэн, байгууллага, хуулийн этгээдээс олгосон хөрөнгө, хандив, тусламж;
30.1.5.шинжлэх ухааны байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас олсон нэмэлт орлого;
30.1.6.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.