25 дугаар зүйл. Эмийн шошго, тэмдэглэгээ

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Эмийн шошго, тэмдэглэгээ

25.1.Эмийн сав, баглаа боодол дээрх хаяг, шошго, тэмдэглэгээ нь бүртгэлд заасан мэдээлэл, баталгаажсан хэрэглэх заавартай тохирсон байх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна:

25.1.1.эмийн худалдааны болон олон улсын нэр, хэлбэр;

25.1.2.тун, хэмжээ, тоо ширхэг;

25.1.3.үйлдвэрлэгчийн нэр;

25.1.4.цувралын дугаар;

25.1.5.хэрэглэх арга;

25.1.6.үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаа;

25.1.7.олгох нөхцөл;

25.1.8.хадгалах нөхцөл;

25.1.9.бараа, бүтээгдэхүүний олон улсын худалдааны стандарт код.

25.2.Эмийн хэрэглэх заавар дараах мэдээллийг агуулсан байна:

25.2.1.үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг;

25.2.2.эмийн худалдааны болон олон улсын нэр;

25.2.3.эмийн найрлага, тун, хэмжээ;

25.2.4.хэрэглэх заалт;

25.2.5.хориглох заалт;

25.2.6.гаж нөлөө;

25.2.7.бусад эмтэй харилцан үйлчлэл;

25.2.8.хэрэглэх арга;

25.2.9.анхааруулга;

25.2.10.хүчинтэй хугацаа;

25.2.11.хадгалах нөхцөл;

25.2.12.олгох нөхцөл.

25.3.Орчин үеийн эмийн хэлбэрт оруулсан дотоодын үйлдвэрийн уламжлалт эмийн шошго дээр энэ хуулийн 25.1-д зааснаас гадна уламжлалт эмийн жорын нэршлийг бичнэ.

25.4.Монгол Улсад импортлох-ханган нийлүүлэх, худалдах эмийн сав, баглаа боодол дээрх шошго, тэмдэглэгээ нь монгол, англи, орос хэлний аль нэг хэлээр бичигдсэн байх бөгөөд хэрэглэх заавар нь монгол хэлээр байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.