24 дугаар зүйл. Эмийн мэдээлэл

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Эмийн мэдээлэл

24.1.Эмийн мэдээлэл нь үнэн, зөв, бодитой, нотолгоонд суурилсан, эмийг оновчтой, зүй зохистой, үр дүнтэй хэрэглэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэх байгууллагаас хараат бус байна.

24.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эмийн дараах мэдээллийг баталгаажуулж гаргана:

24.2.1.эмийн аюулгүй байдлын мэдээлэл, сэрэмжлүүлэг;

24.2.2.олон нийтэд эмийн зохистой хэрэглээний талаар өгөх мэдээлэл;

24.2.3.эмийн хэрэглэх заавар, шошго, тэмдэглэгээ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.