28 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн түүхий эдийн хяналт, зохицуулалт

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн түүхий эдийн хяналт, зохицуулалт

28.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт болон тэдгээрийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, экспортлох, хадгалах, устгах, түгээх, худалдах үйл ажиллагааг зохицуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулна.

28.3.Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нь мансууруулах эмийн дээж, сэтгэцэд нөлөөт эмийн дээж, тэдгээрийн түүхий эдийн дээж, стандарт бодисыг судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглаж, хадгалж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.