36 дугаар зүйл. Лабораторийн оношилгооны хэрэгслийн туршилт судалгаа

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Лабораторийн оношилгооны хэрэгслийн туршилт судалгаа

36.1.Лабораторийн оношилгооны хэрэгслийн туршилт судалгаа хийх зөвшөөрлийг Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.

36.2.Лабораторийн оношилгооны хэрэгслийн туршилт судалгааг эрдэм шинжилгээний байгууллага, эсхүл Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан байгууллага гүйцэтгэнэ.

36.3.Лабораторийн оношилгооны хэрэгсэл нь үйлдвэрлэлийн болон лабораторийн зохистой дадлын стандарт хангасан үйлдвэрт үйлдвэрлэгдсэн байна.

36.4.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага лабораторийн оношилгооны хэрэгслийн чанар, аюулгүй байдлын судалгаанд хяналт шалгалт хийнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.