37 дугаар зүйл. Эмнэлгийн хэрэгслийн мэдээлэл
37.1.Эмнэлгийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн, зөв, бодитой, нотолгоонд суурилсан, хэрэглэх заавар, хэрэглэгчийн гарын авлагад нийцсэн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчээс хараат бус байна.
37.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах эмнэлгийн хэрэгслийн мэдээллийг баталгаажуулж гаргана:
37.2.1.эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын мэдээлэл, сэрэмжлүүлэг;
37.2.2.эмнэлгийн хэрэгслийн ашиглалтын заавар, шошго, тэмдэглэгээ.