38 дугаар зүйл. Эмнэлгийн хэрэгслийн шошго, тэмдэглэгээ
38.1.Эмнэлгийн хэрэгслийн шошго, тэмдэглэгээ тухайн бүтээгдэхүүний гадна талд, бүтээгдэхүүний нэр, загвар гадна хайрцагт байна.
38.2.Лабораторийн оношилгооны хэрэгслийн сав, баглаа боодол дээрх шошго, тэмдэглэгээ дараах мэдээллийг агуулна:
38.2.1.худалдааны болон олон улсын нэр;
38.2.2.үйлдвэрлэгчийн нэр;
38.2.3.бүтээгдэхүүний нэр;
38.2.4.цуврал, эсхүл бүтээгдэхүүний дугаар;
38.2.5.зориулалт;
38.2.6.хэрэглэх арга;
38.2.7.үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаа;
38.2.8.хадгалах нөхцөл;
38.2.9.хэмжээ;
38.2.10.анхааруулга.
38.3.Лабораторийн оношилгооны хэрэгслийн хэрэглэх заавар монгол хэлээр байх бөгөөд дараах мэдээллийг агуулна:
38.3.1.үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг;
38.3.2.худалдааны болон олон улсын нэр;
38.3.3.хэрэглэх заалт;
38.3.4.хориглох заалт;
38.3.5.хадгалах нөхцөл;
38.3.6.анхааруулга.
38.4.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн гадна талд байрлах шошго, тэмдэглэгээ дараах мэдээллийг агуулна:
38.4.1.бүтээгдэхүүний нэр;
38.4.2.үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг;
38.4.3.загварын нэр;
38.4.4.серийн дугаар;
38.4.5.үйлдвэрлэсэн он;
38.4.6.цахилгаан тэжээл, давтамж.
38.5.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэглэх заавар монгол хэлээр байх бөгөөд дараах мэдээллийг агуулна:
38.5.1.бүтээгдэхүүний нэр;
38.5.2.үйлдвэрлэгчийн нэр;
38.5.3.загварын нэр;
38.5.4.ашиглалтын нөхцөл, заавар;
38.5.5.аюулгүй ажиллагаа;
38.5.6.засвар үйлчилгээний талаар холбоо барих мэдээлэл.
38.6.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэглэгчийн гарын авлага монгол, эсхүл англи хэлээр байх бөгөөд дараах мэдээллийг агуулна:
38.6.1.бүтээгдэхүүний нэр;
38.6.2.үйлдвэрлэгчийн нэр;
38.6.3.загварын нэр;
38.6.4.техникийн үзүүлэлт;
38.6.5.ашиглалтын заавар;
38.6.6.хадгалах болон тээвэрлэх нөхцөл;
38.6.7.ашиглалтын нөхцөл;
38.6.8.аюулгүй ажиллагаа;
38.6.9.суурилуулалт хийх зааварчилгаа;
38.6.10.засвар үйлчилгээ хийх зааварчилгаа;
38.6.11.холбоо барих үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага;
38.6.12.ариутгал, халдваргүйжүүлэлтийн нөхцөл.
38.7.Өндөр, дунд эрсдэлтэй эмнэлгийн хэрэглэгдэхүүний сав, баглаа боодол дээрх шошго, тэмдэглэгээ дараах мэдээллийг агуулна:
38.7.1.худалдааны болон олон улсын нэршил;
38.7.2.үйлдвэрлэгчийн нэр;
38.7.3.цувралын, эсхүл бүтээгдэхүүний дугаар;
38.7.4.үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаа;
38.7.5.хадгалах нөхцөл;
38.7.6.анхааруулга;
38.7.7.нэг удаагийн болон давтан ашиглахад зориулсан эсэх.
38.8.Өндөр, дунд эрсдэлтэй эмнэлгийн хэрэглэгдэхүүний хэрэглэх заавар монгол хэлээр байх бөгөөд дараах мэдээллийг агуулна:
38.8.1.үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг;
38.8.2.худалдааны болон олон улсын нэр;
38.8.3.зориулалт;
38.8.4.анхааруулга;
38.8.5.хадгалах нөхцөл;
38.8.6.хэрэглэх зааварчилгаа;
38.8.7.нэг удаагийн болон давтан ашиглахад зориулсан эсэх;
38.8.8.давтан ашиглахад зориулсан бол ариутгал, халдваргүйжүүлэлтийн нөхцөл.
38.9.Эмнэлгийн хэрэгслийн шошго, тэмдэглэгээ, хэрэглэх заавар нь бүртгэлд заасан мэдээлэлтэй ижил байна.
38.10.Эмнэлгийн хэрэгслийн шошго, тэмдэглэгээ монгол, англи хэлний аль нэг хэлээр бичигдсэн байна.