54 дугаар зүйл. Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын оролцоо
54.1.Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбогдох бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага дараах байдлаар оролцоно:
54.1.1.төрийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
54.1.2.хангамжийн байгууллага, салбарын хүний нөөц, иргэдийн эрх ашгийг илэрхийлсэн санал, хүсэлтээ холбогдох төрийн байгууллагад тавих, шийдвэрлүүлэх;
54.1.3.салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх, хүн амд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр төрийн болон олон улсын байгууллага, бусад байгууллагатай хамтран ажиллах, cудалгаа шинжилгээ явуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.