53 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын эрх, үүрэг
53.1.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эм, эмнэлгийн хэрэгслийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
53.1.1.төрөөс эм, эмнэлгийн хэрэгслийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
53.1.2.эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүн амд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээ, мэдээллийн шуурхай, аюулгүй байдлыг хангах;
53.1.3.энэ хуулийн 6.1.3-т заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөх, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
53.1.4.эмийн сангийн байршил болон үйлчлэх хүрээг тухайн орон нутгийн онцлогт тохируулан тогтоох, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохицуулах;
53.1.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.1.2-т заасан нөхцөл, мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан аргаар худалдан авах эм, эмнэлгийн хэрэгслийн тоо хэмжээг өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн гаргаж эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлэх, зарцуулалтад хяналт тавих;
53.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.