56 дугаар зүйл. Мэргэжлийн хяналт шалгалт

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Мэргэжлийн хяналт шалгалт

56.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналт шалгалт хийх үүрэг бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч /цаашид "хяналтын улсын байцаагч" гэх/-тай байна.

56.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна.

56.3.Хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана.

56.4.Хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалттай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.