57 дугаар зүйл. Хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэг

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэг

57.1.Хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

57.1.1.эм, эмнэлгийн хэрэгслийн хууль тогтоомж болон бусад хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, стандартыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;

57.1.2.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд болон шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж байгаа, учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу удирдамжгүйгээр хяналт шалгалт хийх;

57.1.3.бүртгэлгүй, хуурамч эм, стандартын бус эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг илрүүлэх, дээж авах, лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн дүгнэлт гаргах;

57.1.4.шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн борлуулахыг зогсоох, хураан авах, эргүүлэн татах;

57.1.5.эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтын үр дүнд үндэслэн дүгнэлт гаргах;

57.1.6.энэ хуулийн 57.1.4, 57.1.5-д заасантай холбогдон гарсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж хариуцлага оногдуулах;

57.1.7.эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зар сурталчилгааны зөвшөөрлийг хүчингүй болгох;

57.1.8.энэ хуулийн 47.1 дэх заалтын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх;

57.1.9.эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

57.1.10.эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг импортлох, экспортлоход гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хяналт тавьж болно;

57.1.11.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.