58 дугаар зүйл. Санхүүжилт

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

58 дугаар зүйл. Санхүүжилт

58.1.Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хяналт, зохицуулалтын санхүүжилт нь улсын төсөв, Эрүүл мэндийг дэмжих сан, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын хандив, тусламж, төлбөр, хураамж болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

58.2.Энэ хуулийн 50.1.4, 50.1.5, 50.1.6, 50.1.7, 50.1.8, 50.1.9, 50.1.10, 50.1.11, 50.1.15-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой төлбөр, хураамжийн хэмжээ, зардлын жишиг, зарцуулах журмыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

58.3.Энэ хуулийн 58.2-т заасан төлбөр, хураамжийг энэ хуулийн 50.1-д заасан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хяналт, зохицуулалтын үйл ажиллагаанд зарцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.