33 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг
33.1.Монгол Улсын иргэн төрийн тусгай хамгаалалтын албанд анх орохдоо Төрийн сүлдэнд: "Монгол Улсын иргэн Би, төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ төрөө хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, төрийн нууцыг чанд хадгалан, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ." хэмээн тангараг өргөнө.
33.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.