10 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэл
10.1.Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл санаачлах, хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
10.2.Төрийн байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлтэй холбоотой дараах чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно:
10.2.1.төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхэд ашиглах дэвшилтэт технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, түүний засвар, арчлалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах;
10.2.2.энэ хуулийн 8.1.4-т заасан бүх нийтийн цахим ур чадварын түвшнийг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
10.2.3.энэ хуулийн 8.1.5-д заасан мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ВИРТУАЛ БҮС