5 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах зарчим

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.1.Төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхэд дараах зарчмыг баримтлан ажиллана:

5.1.1.төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;

5.1.2.төр мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзаж, худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх;

5.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь олон нийтэд ил тод, нээлттэй, шударга байх;

5.1.4.мэдээллийн технологийн үйлдвэрлэлд хүн, хуулийн этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;

5.1.5.мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ НИЙТЛЭГ ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.