6 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;
6.1.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулах;
6.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тодорхойлох;
6.1.4.энэ хуулийн 4.1.2-т заасан дэвшилтэт технологийн жагсаалтыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
6.1.5.бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг батлах;
6.1.6.хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчэйн, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксыг байгуулж, холбогдох журам батлах.