7 дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг

7.1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

7.1.1.төрийн бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;

7.1.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;

7.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх;

7.1.4.хөгжлийн тэргүүлэх болон дэвшилтэт технологийн жагсаалтад багтсан чиглэлээр судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх;

7.1.5.хуульд заасан бусад.

7.2.Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлан таниулахад шаардагдах зардлыг санхүүжүүлж болно.

7.3.Төрийн захиргааны төв байгууллага бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээнд нийцүүлэн салбарын онцлог бүхий сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулахад цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг авна.

7.4.Төсвийн байгууллага программ хангамжийг хүн, хуулийн этгээдээс худалдан авахдаа программ хангамжийн эх кодыг захиалагч, эсхүл түүний нэр заасан этгээд, эсхүл гүйцэтгэгч эзэмших нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж, харилцан тохиролцоно.

7.5.Төсвийн байгууллага өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.