8.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
8.1.2.мэдээллийн технологийн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, дүрэм, журам, стандартыг боловсруулахад мэргэжлийн холбоотой хамтран ажиллах;
8.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар оролцогч талуудын түншлэл, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;
8.1.4.бүх нийтийн цахим ур чадварын түвшнийг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
8.1.5.мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх, хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
8.1.6.мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын судалгаа шинжилгээ хийх, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;
8.1.7.үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад таниулахад дэмжлэг үзүүлэх;
8.1.8.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах.