13 дугаар зүйл. Тосгоны чиг үүрэг

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Тосгоны чиг үүрэг

13.1.Тосгон нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

13.1.1.хуульд заасны дагуу оршин суугчдад нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх;

13.1.2.хууль тогтоомжид заасан болон өөрийн санаачилсан асуудлаар оршин суугчдын нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлыг зохион байгуулах;

13.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд тосгоны бие даан шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал;

13.1.4.бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт;

13.1.5.байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил;

13.1.6.тосгоны чанартай санал асуулга, хэлэлцүүлгийн зохицуулалт;

13.1.7.тосгоны удирдлагаар шийдвэрлүүлэхээр тухайн хот, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас шилжүүлсэн асуудал;

13.1.8.хууль тогтоомжид заасан бусад.

13.2.Тосгон нь эдэлбэр газрынхаа хэмжээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69.3-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

13.3.Тосгон нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна хууль, нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5-д заасны дагуу төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэхээр шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.