14 дугаар зүйл. Хот, тосгоны хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглах
14.1.Хот, тосгоны удирдлага нь хот, тосгоны чиг үүргийг хэрэгжүүлэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийг дараах хэлбэрээр ашиглана:
14.1.1.инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
14.1.2.шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэрийг цахим орчинд урьдчилан загварчилж, үр дүнг тооцоолох;
14.1.3.дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зохицуулалтын сэндбокс орчинд туршиж, оршин суугчийн саналыг авах;
14.1.4.харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, мэдээллийн системийг бий болгох, түүний тасралтгүй, найдвартай байдал болон кибер аюулгүй байдлыг хангах, мэдээллийг саадгүй солилцох боломжийг бүрдүүлэх;
14.1.5.хотод цугларсан мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу нээлттэй өгөгдөл болгон олон нийтэд ил тод байршуулах.
14.2.Энэ хуулийн 14.1.3-т заасан зохицуулалтын сэндбокс орчныг бий болгох, үйл ажиллагаа явуулах журмыг Засгийн газар батална.
14.3.Хот, тосгон нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29.1-д заасан шаардлагыг хангасан мэдээллийн систем, түүний дэд бүтцийг ашиглана.
Тайлбар: - Энэ зүйлд заасан "юмсын интернэт" гэж эд зүйлсийг цахим орчинд хянах, удирдах зорилгоор өгөгдлийг цуглуулж, дамжуулах зориулалт бүхий мэдрэгч, бусад төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн сүлжээ болон бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг ойлгоно.
ХОТ, ТОСГОНЫ ЗӨВЛӨЛ