15 дугаар зүйл. Хот, тосгоны Зөвлөл

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хот, тосгоны Зөвлөл

15.1.Хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь хот, тосгоны Зөвлөл /цаашид "Зөвлөл гэх"/ мөн.

15.2.Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

15.3.Зөвлөл нь гишүүдээс бүрдэнэ.

15.4.Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүнийг оршин суугчдаас сонгох ба гишүүний тоог доор дурдсанаар тогтооно:

15.4.1.оршин суугчийн тоо нь 200 000 хүртэл бол 21;

15.4.2.оршин суугчийн тоо нь 200 001-ээс дээш бол 25.

15.5.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүнийг оршин суугчдаас сонгох ба гишүүний тоог доор дурдсанаар тогтооно:

15.5.1.оршин суугчийн тоо нь 50 000 хүртэл бол 11;

15.5.2.оршин суугчийн тоо нь 50 001-ээс дээш бол 15.

15.6.Тосгоны Зөвлөлийн гишүүнийг оршин суугчдаас сонгох ба Зөвлөлийн гишүүний тоо 9 байна.

15.7.Зөвлөлийн сонгуулийг холбогдох хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.