17 дугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

17.1.Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороо байгуулан ажиллуулж болно.

17.2.Зөвлөлийн хороог түүний бүрэн эрхийн хугацаагаар байгуулах бөгөөд хорооны даргыг тухайн хорооны гишүүдийн дотроос сонгоно.

17.3.Зөвлөлийн хороо нь тухайн Зөвлөлд ажлаа хариуцан тайлагнана.

17.4.Зөвлөл нь тодорхой асуудлаар санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

17.5.Зөвлөлийн хороо, ажлын хэсэг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөл тогтооно.

17.6.Зөвлөлийн дэргэд улс төрийн нам, эвслийн болон бусад нэгж байгуулахыг хориглоно.

17.7.Зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.