20 дугаар зүйл. Зөвлөлийн даргын бүрэн эрх
20.1.Зөвлөлийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1.Зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;
20.1.2.Зөвлөлийн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
20.1.3.Зөвлөлийн хороо, ажлын хэсэг, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж, удирдлагаар хангах;
20.1.4.эрх бүхий этгээдээс Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гаргасан саналыг хүлээн авах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
20.1.5.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;
20.1.6.Зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг хуралдаанд оруулан шийдвэрлүүлэх;
20.1.7.Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
20.1.8.хот, тосгоны Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр болон бодлогын баримт бичгийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
20.1.9.оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Зөвлөлд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
20.1.10.Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар захирамж гаргах.
20.2.Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга орон тооны байна.