21 дугаар зүйл. Зөвлөлийн даргыг сонгох, огцруулах, чөлөөлөх
21.1.Ээлжит сонгуулийн дараах анхдугаар хуралдаанаар Зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос 4 жилийн хугацаагаар сонгоно.
21.2.Зөвлөлийн гишүүд Зөвлөлийн даргад өөрийн болон бусад гишүүний нэрийг дэвшүүлэх эрхтэй.
21.3.Зөвлөлийн даргыг нууц санал хураалтаар, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно.
21.4.Энэ хуулийн 21.3-т заасан нууц санал хураалтаар нэр дэвшигчийн аль нь ч олонхын санал аваагүй бол санал тэнцсэн, эсхүл хамгийн олон санал авсан 2 төлөөлөгчийг 2 дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Зөвлөлийн даргад дахин нэр дэвшүүлнэ.
21.5.Зөвлөлийн гишүүн санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.
21.6.Гишүүд Зөвлөлийн даргын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хэлэлцээд хангалтгүй гэж үзсэн бол нийт гишүүдийн олонхын саналаар огцруулна.
21.7.Зөвлөлийн даргыг энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх үндэслэл бүрдсэн бол түүнийг хугацаанаас өмнө чөлөөлж болно.
21.8.Зөвлөлийн даргыг хугацаанаас өмнө огцруулсан буюу чөлөөлсөн бол шинээр сонгогдсон даргын бүрэн эрх өмнөх даргын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.