22 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүн
22.1.Зөвлөлийн гишүүн нь хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллагад сонгогдсон оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэгч мөн.
22.2.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
22.3.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталснаар эхэлж, шинээр сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталснаар дуусгавар болно.
22.4.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.
22.5.Зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:
22.5.1.санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн хот, тосгонд шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх;
22.5.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй байх;
22.5.3.ялгүй байх.
22.6.Зөвлөлийн гишүүн нь үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд ёс зүйн дүрмийг Зөвлөл батална.