32 дугаар зүйл. Хотын хорооллын Захирагчийн бүрэн эрх

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Хотын хорооллын Захирагчийн бүрэн эрх

32.1.Хотын хорооллын Захирагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

32.1.1.хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах хотын Захирагч, Зөвлөлийн шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

32.1.2.төсвийн шууд захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

32.1.3.хотын хорооллын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, хотын хорооллын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслүүлэх, худалдах, хувьчлах, захиран зарцуулах зэрэг асуудлаар санал боловсруулан хотын Захирагчид оруулж шийдвэрлүүлэх;

32.1.4.төрийн зарим чиг үүргийг хотын хорооллын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

32.1.5.хотын Захирагчаас шилжүүлсэн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх;

32.1.6.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

32.1.7.хотын хорооллын ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;

32.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

32.2.Хотын хорооллын Захирагчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

32.3.Хотын хорооллын Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол шинээр томилогдох Захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Захирагчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.

32.4.Хотын хорооллын ажлын албаны бүтэц, орон тоог хотын Захирагч батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.